ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ын тамганы маргааныг шүүх хурал дахин хойшлов

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-14

Ардчилсан намын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох намын тамганы хуралдаан өнөөдөр  /9.14/ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх хуралдаанд Ардчилсан намыг төлөөлж намын дарга, УИ- ын гишүүн О.Цогтгэрэл оролцсон бол гуравдагч этгээдээр С.Эрдэнэ иргэний хувиар оролцсон аж. Шүүх хуралдаан нь гуравдагч этгээд С.Эрдэнэ түүний төлөөлөгч Г.Батбаяр, өмгөөлөгч О.Баасанхүү нарын нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт цуглуулахтай холбоотой хүсэлтээр аойшилжээ. Улмаар шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаатай дахин хойшлууллаа.

Энэхүү хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан нь Улсын Бүртгэлийн газар болон С.Эрдэнийн гаргасан хүсэлтүүдийн дагуу удаа дараа хойшлогдсоор байгаа гэж АН-аас мэдээллээ.