Байт харвааны тамирчид дэлхийн шилдэг найман багийн нэгээр шалгарчээ

Т.САНДАГ-ОЧИР
2021-09-23

АНУ-ын Өмнад Дакота мужийн Янктон хотноо болж буй байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний рекурв төрлийн холимог багийн төрөлд өчигдөр манай баг( Д.Дашнамжил, А. Отгонжаргал) Италийн хүчтэй багийг хожиж шуугиан тарьжээ.

Манай хоёр тамирчин Нидерландын багийг 5:1( 38:38, 37:32, 37:36) -ээр хожин, шилдэг наймд шалгараад байсан юм.

Улмаар, Токиогийн олимпын гурван алтан медальт Ан Сан , Олимпын хошой аварга, дэлхийн АШТ-ий дөрвөн алтан медальт Ким Ву Жин нараас бүрдсэн БНСУ-ын холимог багтай хагас шигшээд шалгарахын төлөө цэц сорьж, манай баг эхний сетэд 35:36-аар хожин хоёр оноогоо авч, хоёр дахь сетэд 37:37 -оор тэнцэн онооны харьцаа 3:1 болсон.

Харамсалтай нь гуравдахь сетэд 34:37 -оор дийлдэн оноо 3:3 болж тэнцсэн ч дөрөв дэх шийдвэрлэх сетэд 30:36 оноогоор ялагдан нийлбэр оноогоор 3:5 -аар харамсалтай ялагдлаа. Дэлхийн шилдэг найман багийн нэг болсон рекурв холимог багийн хоёр тамирчиндаа нийт монголчуудынхаа өмнөөс баяр хүргэе.