ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жолооч нар торгуулийн 50 хувиа төлөх хугацаа дуусахад 3 хоног үлдлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-27

УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх хуулийн дагуу жолооч нарын 2020 оны зургадугаар сарын 04-нөөс өмнөх торгуулийг аравдугаар сарын 01-ний өдөр 50 хувийг нь өршөөлд хамруулахаар болсон билээ. Тэгвэл энэ хуулийн үйлчлэл хэрэгжиж эхлэхэд ердөө гуравхан хоног үлдээд байна.

Жолооч та www.torguuli.police.gov.mn сайт руу орж өөрийн машины номер, улсын дугаарыг хийснээр таны төлөх ёстой мөнгөн дүн харагдана. Энэ нь улсаас 50 хувийг нь өршөөсөн мөнгөн дүн бөгөөд хэрвээ төлөхгүй бол эргээд мөнгөн дүн хэвэндээ харагдах юм. Арилжааны банк, мобайл банк, аппликейшн, цаашлаад QPay ашиглан төлөх боломжийг мөн бүрдүүлж өгчээ. 

Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн наймдугаар зүйлийн гурав дахь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” хэмээн заасан.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчин, торгох шийтгэл хүлээсэн 2.8 сая хүний 66 тэрбум 517 сая төгрөгийн торгууль байгаа гэлээ.