ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

700 гаруй залуус мэргэжилтэй сургалтад хамрагдаж эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-30

Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд “Оролцоо” төслийг эхлүүлж, 5000 залууг мэргэжилтэй боловсон хүчин болгон сургах төслийг эхлүүлсэн билээ.

Өөрөөр хэлбэл, гурван жилийн хугацаанд хэрэгжих уг төсөлд жил бүхэн 5000 залууг шалгаруулан авч гурван сарын хугацаанд мэргэжлийн зэрэг олгох сургалтад цалинтай хамруулж, улмаар ажлын байранд зуучлах байдлаар ажилгүйдлийг арилгах бодлого барина гэсэн юм.

Тэгвэл энэ төслийн эхний шатанд шалгарсан 1200 гаруй залуус өнгөрөгч долоо хоногт сургалтаа төгсөж, үйлдвэрлэлийн дадлагад гарчээ. Харин хоёрдугаар ээлж буюу 700 гаруй залуус хөтөлбөртөө хамрагдаж эхэлжээ.

Хэн хамрагдах боломжтой вэ? 
- 18-34 насны иргэд
- Тусгай байранд байрлаж суралцах боломжтой байх
Төслийн давуу тал:
- 14 хоногийн вакумжуулсан сургалтанд хамрагдах - ЦАЛИНТАЙ
- Ажлын байранд 14 хоног дадлага хийх - ЦАЛИНТАЙ
Та юу сурах вэ?
- Хувь хүний хөгжлийн болон соёлын олон талт мэдлэг, мэдээллээр хангагдах
- Ажил, амьдралын гараагаа зөв эхлүүлэхэд шаардлагатай ажил, мэргэжлийн чиг баримжааг авах
- Гэр бүлийн хөгжил, улс орны хөгжлийн үндэс болохыг ойлгох, ухамсарлах
- Ажлын байранд дадлага хийх
- Менторшип хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэнэ
- Сургалтад хамрагдсан залуучуудад төрийн зүгээс шинэ боломж, шинэ дэмжлэгийг үзүүлэх нөхцлийг хангасан байх.