ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ковидтой залуу зугтсанаас болж, Солонгост монголчуудыг баривчилсан уу

O.Admin
2021-10-03

БНСУ-д хууль бусаар ажиллаж амьдарч байсан Б.Алтанхуяг гэх залуу тус улсын иммергейшнд баригдаж, улмаар ковидын шинжилгээ авахад эерэг гарчээ.

Гэвч Б.Алтанхуяг гэгч нь шалгуулж байх явцдаа оргон зайлсны улмаас иммергейшны ажилчид монголчуудыг хоморголон баривчилж, тухайн залуу баригдах хүртэл баривчилгааг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн тухай сэрэмжлүүлгийг тус улсад байгаа иргэд нэгэндээ тарааж эхэлжээ.

Санаатайгаар цар тахлыг тараах эрсдэлт үйлдэл гаргасан хэмээн SBS сувгаар хүртэл зурагтай мэдээ нь цацагдсан гэх. Тэгвэл тус улсад амьдарч буй монгол иргэний хэлснээр Б.Алтанхуяг өчигдөр буюу аравдугаар сарын 02-ны өдөр гэм  буруугаа ухамсарлаж, эргэж өөрөө сайн дураар очсон учраас баривчилгааг зогсоосон гэлээ. Харийн нутагт нэг нэгэндээ тус болохгүй ч энэ мэт муйхар үйлдэл гаргаж, гэмгүй нэгнээ гэмтэн болгож, цаашлаад улс эх орныхоо нэр хүндийг унагахгүй байхыг харьд суугаа монголчуудад сануулж, энэхүү сэрэмжлүүлэг мэдээг бэлтгэв.