ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөлбөмбөгийн холбоо хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат бэлэглэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-03

Монголын урлаг, спортын одод чуулсан "Эмч нартаа баярлалаа" хөлбөмбөгийн тоглолтыг өчигдөр Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулжээ.

Энэ өдөр оролцсон нийт хүндэт зочид, Монголын Хөлбөмбөгийн Холбооны зүгээс 10 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандивласан байна.

Цар тахлын энэ хүнд үед нэн шаардлагатай аппаратыг хандивласан та бүхэндээ Монголын мянга мянган эх, үрс, ЭХЭМҮТ-ийн хамт олны өмнөөс талархал илэрхийлье.Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.