ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн ханиад томууны талаар зөвлөгөө өгөх утас ажиллаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-10-09

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчин, “Ковид-19” халдварын эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх утас тогтмол ажиллаж байна.

ӨЭМТ-өөс хүүхдийн болон насанд хүрэгчдийн гэсэн хоёр янзын эмчилгээний багцыг олгож байгаа аж. “Ковид-19”-ийн халдвартай хүүхдийн эмчилгээг Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/549 дугаар тушаалаар зааж өгсөн. Гэрээр эмчлэгдэж байгаа хөнгөн хэлбэрийн оноштой хүүхдэд дархлаа дэмжих, шинж тэмдгийн эмчилгээ хийгдэх юм байна.

Тодруулбал, шингэнийг ердийнхөөс их уулгах, насанд нь тохирсон хоолоор хооллох, халуун бууруулах, өвдөлт намдаах зорилгоор парацетамол эсвэл ибупрофен эмийг эмчийн заавраар уух, С витаминыг 250-1000 мг-аар өдөрт нэг удаа, 400-1000-тай Д витаминыг олон улсын нэгжээр өдөрт нэг удаа ууна.

Харин ханиалга нь нэмэгдэн бөгшүүлж, хөхүүлж ханиах, халуунгүй үед амьсгалын тоо олширч, хоёр сар хүрээгүй хүүхэд минутад 60 ба түүнээс олон, 2-11 сартай хүүхэд минутад 50 ба түүнээс олон, 1-5 настай хүүхэд минутад 40 ба түүнээс олон амьсгалж байвал, цээж хонхолзох, цустай цэр гарах, хүндрэх магадлалтай хүүхдүүдийг онцгой анхаарах ёстой гэлээ.