ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

15 хүн нас барж, нийт нас баралт 1346-д хүрлээ

O.Admin
2021-10-09

Эрүүл мэндийн яамнаас ковид цар тахлын өнгөрсөн 24 цагийн мэдээллийг бэлтгэн хүргэжээ. Өчигдөр /10.08/-ийн байдлаар 1665  хүн тус вирусээр өвчилсөн нь ПСР шинжилгээгээр баталгаажсан бол 15 хүн нас барж, 8845  хүн эдгэрсэн байна. Нийт нас баралт 1346 болжээ.

Өчигдөр бүртгэгдсэн нийт тохиолдлын 808 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 857 нь орон нутаг, тэр дундаа Төв аймагт нэг өдрийн дотор 100 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол Дундговь аймагт шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй. Харин бусад аймгууд 100-гаас дотогшоо тохиолдол бүртгэгдлээ.

Архаг болон суурь өвчин хавсарсан нас барсан иргэд 41-80 насныхан байжээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 20.263  өвчтөнийг ангилбал,  

Нэн хүнд: 331

Хүнд: 2191

Хүндэвтэр: 6467

Хөнгөн: 11.274 иргэн тус тус хэвтэн эмчлүүлж байна.