ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэмэлт сэргээх тундаа идэвхтэй хамрагдахыг уриалъя

O.Admin
2021-10-14

Аравдугаар сарын 13-нд буюу өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 77, II тунд 186, нэмэлт сэргээх тунд 1976, нийт 2239 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.8 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2933 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.279 (75.7 хувь), 16-17 насны 26.413 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. 

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 21 баг, суурин 48 цэгт 78 багийн 303 эмч, ажилтан ажиллаж, 4438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.