ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АШУҮИС-ийн захирлаар Ж.Цолмонг томилжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-26

Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэ сарын 10-нд тушаал гаргаж, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж оронд нь Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилжээ.

Тус сургуулийн захирал Г.Батбаатарын хөдөлмөрийн гэрээг цуцлах нь гэх мэдээлэл энэ он гарснаас хойш хэд хэдэн удаа гарч байсан юм. Харин тухай бүрт АШУҮИС-ийн зарим захирлуудын төлөөллийн гарын үсэгтэй мэдэгдэх хуудсыг салбар яамандаа хүргүүлж, цахим хуудаст тавьж байсан удаатай.

Гэвч, Г.Батбаатар захирлыг халах тушаал Үндэсний баяр наадмын өмнөхөн гарч, орны хүн нь томилогдсон аж. “АШУҮИС-ийн хамт олон” гэх фэйсбүүк хуудаст нийтлэгдсэнээр салбарын сайдын тушаал гарах үед АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэнэ.

Харин салбар яамны эх сурвалжийн мэдээллээр, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг Үндэсний аудитын газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 07\182 тоот албан шаардлагыг үндэслэн АШУҮИС-ын захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон аж.