ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн төмөр замыг Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болголоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-21

Дархан хотын хүүхдийн төмөр замыг тус ажлыг санаачилсан Монгол Улсын Гавьяат тээвэрчин, ОХУ, Монгол Улсын “Хүндэт төмөр замчин” Д.Жигжиднямаа агсны нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.

Хүүхдийн төмөр зам нь нийт 2.3 км урт, Бурхант, Бумбардай, Сараань, Сүмбэн гэсэн өртөөтэй, 750 мм-ийн нарийн царигийн төмөр зам, монгол гэрийг бэлгэдэн бүтээсэн өртөөний барилга, зэхэлт засвар үйлчилгээ хийх депогийн барилга, автомат хаалт дохиолол бүхий зургаан явган хүний гарам, автомашины гар хаалттай нэг гарам, дохиолол холбооны иж бүрэн тоноглол, эрчим хүчний бүрэн хангамжтай иж бүрэн төмөр зам юм.

Энд хүүхэд багачуудад төмөр замаар үйлчилж, галт тэргээр аялуулахаас гадна ирээдүйн төмөр замчдад төмөр замын анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийг байгуулснаараа онцлогтой аж.