ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Оролцоо" төсөлд хамрагдсан залуус 900 гаруй ажлын байрны санал иржээ

O.Admin
2021-10-21

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Оролцоо" төслийн долдугаар ээлжийн 196 залуу ОУХ-ийн "Найрамдал" цогцолборт байрлаж сургалтад хамрагдаж байгаа. Энэ үеэр Ажил олгогчдын өдөрлөг зохион байгуулж нийслэлээс 25 ААНБ 461 нээлттэй ажлын байр, орон нутгаас 17 аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдээс 398 ажлын байрны захиалга ирсэн байна.

Залуус өөрийн сонирхсон ажлын байрны мэдээллийг авч дадлага хийх байгууллагатайгаа гэрээ байгууллаа. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж ажил олгогчдын өдөрлөгтэй холбоотой мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Хөдөлмөрийн биржүүдэд бүртгэлтэй ажлын байр байдаг. Харин залуус тэр ажлыг хайж байдаг. Энэ хоёр хоорондоо уулзахгүй байгаа учраас тэднийг уулзуулах ажлыг хийх нь зөв гэж үзсэн. Монгол Улсын Засгийн газраас эрүүл эртэч, амьдралын хэв маягийг залууст бий болгох, ажил мэргэжлийг чиг баримжаа олгож, хөдөлмөрт бэлтгэх замаар мэргэжилтэй боловсон хүчний тоог нэмэх тогтоол баталсан. Энэ төсөл 18-34 насны 5000 залууг сургах юм.

Эхний зургаан удаагийн хэрэгжилтээс 1900 гаруй залуус ажил мэргэжлийн чиг баримжаатай боллоо. Ажил олгогчид харилцаа хандлага, зөөлөн хүчний ур чадвар гэдгийг маш их хардаг болсон байна. Ажиллах чин хүсэлтэй л бол тухайн хүнийг цааш нь залж чиглүүлээд явна гэсэн ажил олгогчид нэлээд ирдэг. Өнөөдөр 25 ажил олгогч байгууллага 461 ажлын байранд ажилтан авахаар сууж байна. Мөн хөдөө орон нутгийн залуус их байгаа учраас 17 аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс нь 398 ажлын байрны захиалгатай иржээ. 14 хоногийн хугацаанд дадлага хийлгэсэн хүүхдээ ажилд авах гэх мэтээр маш бүтээлч ажил боллоо. Бид олон зүйлийг анзаарахгүй явсан байна” гэлээ.