ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэмэлт сэргээх тунд хамрагдах иргэдийн идэвх нэмэгджээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-11

Өчигдөр буюу энэ сарын 10-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 76, II тунд 186, нэмэлт сэргээх тунд 4613, нийт 4875 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 23.2 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2962 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.665 (76.1 хувь), 16-17 насны 26.618 (78.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. 

Улаанбаатар хотод явуулын 43, суурин 45 цэгт 97 багийн 382 эмч, ажилтан ажиллаж, 5868 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.