ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Удвал: Монгол орны ойн үрийн генийн санг хадгалах ёстой

O.Admin
2021-11-11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа "Ойн үндэсний чуулган"-ы хоёрдугаар салбар хуралдаан "ОЙЖУУЛАЛТ, НӨХӨН СЭРГЭЭЛТ" сэдвийн хүрээнд болж өнгөрсөн.

Салбар хуралдаанд төрийн болон төрийн бус, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн байгаль орчны газруудын болон их дээд сургуулийн 180 гаруй төлөөлөл цахимаар болон биечлэн оролцсон юм.

Мод, сөөгийн үр, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, ойн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мод үржүүлгийн газрыг бэхжүүлэх, дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх талаар оролцогч талууд нэгдсэн ойлголтод хүрч, бодлого, шийдвэрт тусах зөвлөмжийг гаргаж үндсэн чуулганд хүргүүлэхээр болсон.

Энэ үеэр Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн ойн нөөц, ой хамгааллын хэлтсийн дарга, доктор Б.Удвал “Ойн үрийн аж, ахуй, мод үржүүлгийн газрыг бэхжүүлэх, тарьц суулгацийн нөөцийг бүрдүүлэхдээ үрээ хаанаас авахаа тодорхойлох шаардлагатай. Монгол орны ойн үрийн генийн санг хадгалах ёстой” хэмээн ярилаа. Яриаг нь бүрэн эхээр нь хүргэе.