ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эмнэлгийн магадлагааг гар утсаараа авах заавартай танилц

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-11

Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн иргэдэд эмнэлгийн магадлагааг "e-Mongolia" гар утасны аппликейшнээс авах зааврыг хүргэж байна.

-Иргэн та "e-Mongolia" гар утасны апп руугаа пин код ашиглан нэвтэрнэ.

Хэрвээ та e-Mongolia-д бүртгэлгүй бол эхний ээлжид системд бүртгүүлэн, нэг удаагийн код эсвэл интернет банкны эрхээр нэвтэрч, пин кодоо үүсгэнэ. Ингэснээр та цаашид "e-Mongolia" руу хялбар нэвтрэх боломжтой.

- "e-Mongolia" апп руу нэвтрэн орсны дараагаар та ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгоно.

- ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгосны дараа АНГИЛАЛ гэсэн дэд цэс рүү орж, ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэсийг сонгоно.

- ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэс дээр дармагц ЭМНЭЛГИЙН МАГАДЛАГАА гэсэн үйлчилгээг сонгосноор таны хаана хэвтэн эмчлүүлсэн, хэднээс хэдний хугацаанд өвчтэй байсан зэрэг мэдээллийг багтаасан QR код бүхий бичиг гарч ирэх бөгөөд хэвлэн авч явах боломжтой юм. Мөн 16 нас хүрээгүй хүүхдүүд "e-Mongolia" системд бүртгүүлэх боломжгүй тул харьяа дүүрэг, өрхийн эмнэлэгтээ хандаж, эмнэлгийн магадлагаа, вакцины гэрчилгээгээ авна гэдгийг анхаараарай.