ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 20-ноос эхэлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-15

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх арванхоёрдугаар сарын 20-ноос эхэлнэ. Энэ хичээлийн жил гурван улиралтай бөгөөд I-III ангийнхан 32, IV-V анги 33, дунд, ахлах ангийн сурагчид 34 долоо хоног суралцах юм байна.

Харин сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хувьд бүх ангийн сурагч 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хүртэл амарна.

Халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулах эрхтэй юм байна. 

Өөрөөр хэлбэл, хоёрдугаар улирлын амралт 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амрах ёстой бөгөөд үүнийг өвлийн амралт руу шилжүүлж болох ажээ.