ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэрэмжлүүлэг: Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-15

2021 он гарснаас хойш гол, нуурын мөс цөмөрсөн нийт найман удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид найман иргэний амь насыг авран хамгааллаа.

Харин энэ сард  Архангай аймгийн Түвшрүүлэх, Завхан аймгийн Яруу, Хөвсгөл аймгийн Арбулаг, Цагаануур сумын нутагт  гол, нуурын мөс цөмөрсөн тохиолдлын улмаас гурван иргэн амь насаа алдсан байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 11, 12 дугаар саруудад  агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.

Мөн жижгэвтэр голуудын дагууд нимгэн мөсөн бүрхүүл тогтож шингэн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн ч бусад томоохон голуудад мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй байна. Олон жилийн дунджаас дулаан байгаатай холбоотойгоор гол, мөрөн, нууранд мөсөн бүрхүүл тогтох хугацаа оройтох, мөсний даац хүн, мал, машин, техник хэрэгслээр зорчиход аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг анхааруулж байна.