ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлийн иргэдийн 24.8 хувь нь нэмэлт дархаажуулалтад хамрагдлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-16

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 90, II тунд 206, нэмэлт сэргээх тунд 4207, нийт 4503 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 24.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.783 (76.3 хувь), 16-17 насны 26.657 (78.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 39, суурин 40 цэгт 88 багийн 339 эмч, ажилтан ажиллаж, 5778 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.