ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

0.5 болон 1 кг-аар савласан Норов, Мана танг эмийн жагсаалтаас хасуулжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-16

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хотын захад байрлаж буй эмийн сангуудад хяналт шалгалт хийж, улмаар Норов, Мана гэсэн хоёр танг Эмийн жагсаалтаас хасуулжээ гэх мэдээлэл сошиал орчинд гараад байна. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушийн өгсөн мэдээллээр бол том савлагаатай зарж буй нь стандарт зөрчсөн үйлдэл байсан аж. 

Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нийслэлийн алслагдсан байршилд үйл ажиллагаа явуулж буй 120 орчим эмийн санд явуулсэн байна. Импортоор орж ирдэг 25-30 төрлийн эм, дотоодын хоёр үйлдвэрийн эм бэлдмэл хомстжээ.

Үнийн хувьд, эмийн сангууд 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцдог юм байна. Гэтэл вирусийн эсрэг эмийг тогтоосон үнийн дээд хязгаараас 300-2500 төгрөгөөр хэтрүүлэн нэмж худалдаалж байсан зөрчил илэрчээ.

Нийт 87 зөрчил илрүүлж, газар дээр нь 42-ийг нь арилгуулсан бөгөөд гарал үүсэл тодорхойгүй эм худалдаалж байсан нэг аж ахуйн нэгжид болон тусгай зөвшөөрөлгүй иргэнд эм худалдаалсан эмийн санд торгууль ногдуулсан гэв. Үүнээс гадна “Ариун монгол” компанийн 0.5 гр болон 1 кг-аар савласан “Норов 7”, “Мана 4” танг Монгол улсын эмийн жагсаалтаас хасуулах санал хүргүүлжээ. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэлэхдээ "Хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангуудаас тасалдал үүссэн эмийн жагсаалтыг гаргуулан авч үзэхэд 25-30 нэрийн импортоор орж ирдэг өргөн хэрэглээний /бактерийн эсрэг, мөөгөнцрийн г.м/ эм, эмнэлгийн хэрэгсэл /тариурууд/-үүд тасарсан байгаа бол дотоодын эмийн үйлдвэрийн 10-аад нэр төрлийн судсаар сэлбэх тарилгын шингэн тасарч олдоц ховор болсон байна.

Хяналт шалгалтад хамрагдсан эмийн сангуудаас авсан өргөн хэрэглээний эмийн үнийн судалгаанаас үзэхэд эм ханган нийлүүлэх байгууллагаас татан авсан үнийн дүн дээр 10-30 хувийн нэмэгдэлтэй байхаар тооцож худалдаалж буй эмийн үнийг тогтоосон байна. Эм хангамжийн байгууллагын удирдлагаас өгсөн мэдээлэлд үйл ажиллагааны зардалд 10 хувь /цалин хөлс байрны түрээс г.м/, татварт 10 хувийг зарцуулдаг гэсэн тайлбар гаргаж байсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас вирусын эсрэг эмийн үнийн дээд хязгаар тогтоосон бөгөөд эдгээр хязгаараас 350-2500 төгрөгөөр хэтрүүлж худалдаалсан Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Жэба, Эрдэнэ суварга, Их цахиур ХХК-ууд байлаа" гэв.