ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: Монголд тарьж ургуулсан цагаан будаа хэрэглэгчдийн гарт очно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-16

"GIMEX" ХХК нь Баянхонгор аймгийн Баянлиг сумд 2017 оноос цагаан будаа, гурвалжин будааг тариалах туршилт хийсний үр дүнд энэ жил анх удаа хоёр га талбайгаас 10 тн цагаан будааны ургац хурааж авчээ.

Тус үйл ажиллагааг анх хэрэгжүүлэхэд аймаг орон нутгийн зүгээс 100,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд компаний ажилчдын уйгагүй оролдлого хичээл зүтгэлийн үр дүнд говийн бүсэд цагаан будаа тарих технологийг нутагшуулан, цаашид цагаан будаа, үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн аж.

Орон нутгийн хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын дээжийг "Хөсөг" цагаан будаа нэртэйгээр хэрэглэгчдэд хүргэхээр бэлтгэж байгаагаа тус компаний зүгээс мэдээлсэн байна.