ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Энхболд: Батлагдсан тохиолдлын тоо 640 мянгад хүрч, 1826 хүн нас барсан

O.Admin
2021-11-17

Цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мдээлэл хийлээ. Тэрээр "Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тохиолдол багасч байна. Энэ нь дельта хувилбарын гурав дахь давлагаа буурч байгаагийн илэрхийлэл. Батлагдсан тохиолдлын тоо 640 мянгад хүрч, 1826 хүн нас барсан. Сүүлийн үед халдварын тохиолдол буурч байгаа нь гурав дахь тунгийн вакцинжуулалтын үр дүн гэж үзэж байна. Одоогийн байдлаар гурав дахь тунгийн дархлаажуулалт нийт хүн амын тоотой харьцуулбал 16 хувьтай байна" гэлээ.