ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улсын хэмжээнд маш хүнд оноштой 205 иргэн байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-18

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 777 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 376,935 болж нэмэгдсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 571 нь Улаанбаатар хотод, 206 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн өчигдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 10 хүн нас баржээ. 0-21 насны нэг, 21-40 насны хоёр, 41-60 насны хоёр, 61-80 насны дөрөв, 80-аас дээш насны нэг хүн уг өвчний хүндрэлээр эндсэн байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,846 хүн эндээд байгаа аж. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9331 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21,248 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тухайд хөнгөн 3,759, хүндэвтэр 4,219, хүнд 1,157, маш хүнд 205 хүн байна.