ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга авлига авснаа зөвшөөрч, торгууль төлөөд суллагдах нь

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-11-18

ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг энэ оны 8-р сарын 25-нд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас нэгээс дээш сая төгрөгийн авлига авч ажилд томилдог гэх үндэслэлээр саатуулагдаж, баривчилсан.  Тэгвэл И.Орхон авлига авснаа өөрөө хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй шүүх хурал  /2021.11.16/ болсон байна. Улмаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Хэргийг эргэн сануулбал, ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг өнгөрсөн наймдугаар сарын 25-нд  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр гэрээс нь саатуулж, баривчлан 30 хоног цагдан хориод батлан даалтад гаргасан билээ. Урьдчилсан байдлаар түүнийг 10 гаруй эмч, сувилагчийг ажилд оруулах нэрийдлээр авлига, хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн үзсэн гэх мэдээлэл байсныг ийнхүү өөрөө хүлээн зөвшөөрчээ. 

Мөн ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн дарга С.Энхзаяаг АТГ-аас 48 цаг саатуулж, албан тушаалаа урвуулж, худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим компанид давуу байдал бий болгосон хэргээр шалгаж байсан билээ. Энэ мэтчилэн ХӨСҮТ болон төрийн албан тушаалтны хэргийг АТГ үргэлжлүүлэн шалгаж байна.