ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баян-Өлгий аймагт найман настай хүүхэд галд өртөн нас баржээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-11-18

Баян-Өлгий аймгийн Буянт сумын дөрөвдүгээр баг, Шар тохой гэх газарт түймэр гарсны улмаас найман настай хүүхэд галд өртөн амиа алджээ.  Галын дуудлага 15:00 цагийн орчимд тус аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн бол алба хаагчид 18:00 цагт очсон аж.

Харамсалтай нь Гал унтраах аврах багийнхныг ослын газар очиход таван ханатай гэр шатаж, найман настай охин амь насаа алдсан болохыг нь тогтоожээ. Урьдчилсан байдлаар галын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй болохыг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн юм.

Энэ тухай тодруулахад “Буянт сум нь аймгийн төвөөс 70 км-ын зайтай байдаг тул Онцгой байдлын газрын харъяа нэгж хэсэг байрладаггүй. Галын дуудлага өчигдөр Баян-Өлгий аймагт 14:47 цагт (Улаанбаатарын цагаар 15:55 цаг) Засаг даргын Тамгын газраас цагдаагийн байгууллагад мэдээлснээр, онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Энэ дагуу Буянт сумын гал унтраах албаны зургаан албан хаагч очиход иргэн Ж-гийн таван ханатай гэр шатсан байсан" хэмээлээ.

Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Хүйтний улирал хаяанд ирж, галлагаа эхэлсэн энэ үед иргэнд та бүхэн гэртээ хүүхдээ цоожилж үлдээхгүй байх, гал түймрийн ослоос урьдчилан сэргийлж цахилгааны аюулгүй байдлаа цаг ямагт хангаж байгаарай.