ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Омикрон нь ДОХ-ын вирустэй нийлж халдварладаггүй

O.Admin
2021-11-27

ДЭМБ-ын вирусын хувирал судлах Зөвлөхүүдийн хороо урд шөнө хуралдаж мэдэгдэл гаргасан байна. Тодруулбал, энэ сарын 24-нд Өмнөд Африкт бүртгэгдсэн шинэ мутацын сорьцыг анх энэ сарын 09-нд ялган авсан. Өмнөх хувилбаруудаас илүү хурдан тархах эрсдэлтэй, мутацид их орсон, дахин халдварлуулах эрсдэлтэй уг хувилбарыг “Омикрон” гэж нэрлэсэн байна.

Улс орнууд анхаарах асуудлууд:

- Тандалтаа сайжруулах, генийн дараалал үзэх

- Бүтэн геномын дарааллаа GISAID зэрэг датабаазад илгээх

-Шинэ хувилбар бүртгэгдсэн тохиолдолд ДЭМБ-д шуурхай мэдээлэх

Иргэдийн зүгээс:

-Маск зүүх

-Зай барих

-Гар угаах

-Дотоод орчинд агаар сэлгэх

-Олон хүнтэй газар явахгүй байх

-Вакцин хийлгэх

Ковидын вирусын шинэ хувилбар олон мутаци нэг дор хурдан богино хугацаанд бий болсны шалтгаан нь Өмнөд Африкийн ДОХ-ын халдвартай, биеийн дархлаа нь суларсан өвчтөний биед үүссэнийх гэжээ. Өөрөөр хэлбэл, шинэ вариант ДОХ-ын вирустэй хоршиж халдварладаг зүйл байхгүй гэдгийг эрдэмтэд хэллээ.