ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа оржээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-05

“Улаанбаатар төмөр зам”-ын даргаар томилогдсон Х.Хэрлэн  албан ёсоор ажлаа хүлээн авчээ. Түүнд албаны тамга тэмдгийг УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных гардуулж өгсөн байна.

Эргэн сануулахад өнгөрөгч 11 дүгээр сарын 30-нд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн ерөнхий хороо буюу ТУЗ хуралдаж төмөр замын удирдлагаар Х.Хэрлэнг томилсон билээ.

ХИШИГЖАРГАЛЫН ХЭРЛЭНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймагт төрсөн.

Эзэмшсэн боловсрол:

1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр  

1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч

1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал

2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга

2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга

2008-2010 онд  “Эйч ти эм” ХХК-ийн Захирал

2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга 

2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал

2016-2017 оны “Монголын Төмөр Зам”  ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал

Монгол Улсын Засгийн газрын  2017 оны  12 дугаар сарын 6-ны өдрийн 334 дүгээр тогтоолоор Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын даргаар томилогдон ажиллаж байгаад үүрэгт ажлаа хүлээлгэн өгч өдгөө УБТЗ-ын даргаар томилогдож байна.