Челси клуб оноо алдлаа

O.Admin
2021-12-06

Английн Прьюмер лигийн 15-р тойргийн тоглолтууд боллоо. Эхний тоглолт Вест Хем талбайдаа Челси клубтэй тоглож 3-2 харьцаагаар Вест Хем хожлоо. Улмаар Вест Хем 27 оноотойгоор 4-рт эрэмбэлэгдэж байгаа бол хүснэгтийг тэргүүлж байсан Челси клуб хожигдсноор 33 оноотой болж гуравт бичигдэж эхэллээ.

Ту тоглолтын салхийг Челсигийн тоглогч 28 минутад Тиаго Силва  нээсэн ч 40 минутад Лансини тэнцээний гоолыг торгуулийн цохилтоос оруулжээ. Улмаар Челси эхний үе дуусахаас нэг минутын өмнө /44′/ эхний гоолын дамжуулалтыг өгсөн Маунт тэргүүлийг авчиржээ. Гэвч Вест Хемийн залуус бууж өгөлгүй 56 минутад Боуэн тэнцээний, 87 минутад Масуак хожлын гоолыг хийжээ.

Английн Прьюмер лигийн 15-р тойргийн тоглолтын үр дүн

Вест Хэм 3 : 2 Челси 
Вулверхэмптон 0 : 1 Ливерпүүл 
Ньюкасл 1 : 0 Бернли 
Саутгемптон 1 : 1 Брайтон 
Уотфорд 1 : 3 Манчестер Сити 
Тоттенхэм 3 : 0 Норвич 
Лидс 2 : 2 Брентфорд 
Манчестер Юнайтед 1 : 0 Кристал Пэлас 
Астон Вилла 2 : 1 Лестер 
Эвертон– : –Арсенал