Реал Мадрид хожиж, Барса хожигдлоо

O.Admin
2021-12-06

Испаний Ла Лигийн 16-р тойргийн тоглолтууд болж өнгөрлөө. Эзэн хааны баг Реал Мадрид клуб Реал Сосьедадын талбайд зочилж тоглож 2-0 харьцаагаар Реал Маврид хожлоо. Улмаар 39 оноотой болж хүснэгтийг тэргүүлж байгаа бол Рела Сосьедад 29 оноотойгоор хүснэгтийн тавдугаарт бичигдэж байна.

Тус тоглолтод Йовичийн дамжуулалтаар 47 минутад Винисиус Жуниор, 57 минутад Йович гоол оруулжээ.

Харин Барселон талбайдаа Бетис клубт 1-0 харьцаагаар хожигдлоо. Тоглолтын цор ганц гоолыг 79 минутад Хуанми оруулжээ. Улмаар Барса 23 оноотойгоор 7-рт бичигдэж байгаа бол Бетис 30 оноотойгоор хүснэгтийн 3-рт эрэмбэлэгдэж байна.

Испаний Ла Лигийн 16-р тойргийн үр дүн 

Гранада 2 : 1 Алавес 
Севилья 1 : 0 Вильярреал 
Барселона 0 : 1 Бетис 
Атлетико 1 : 2 Мальорка
Реал Сосьедад 0 : 2 Реал Мадрид 
Райо Вальекано 1 : 0Эспаньол 
Эльче 3 : 1 Кадис 
Леванте 0 : 0 Осасуна 
Сельта 1 : 2 Валенсия 
Хетафе– : –Атлетик