ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.Энх-Амгалан: Хүүхэд зодсон цэцэрлэгийн багш хуурамч дипломтой нь нотлогдсон

O.Admin
2021-12-06

Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангаас “Ерөнхийлөгчийн илгээлт:2100” хэвлэлийн хурлын үеэр сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн хүчирхийлэлд их гарч байгаа талаар сэтгүүлчид тодруулав.

Тэрбээр "Сургуулийн орчинд хүүхдүүдийн 38 хувь нь хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгаа гарсан. энэ бол ганц салбарын яам биш, нийгмээрээ хүчирхийллийн эсрэг хамтарч ажиллах шаардлага бий боллоо. 2022 оныг сургуулийн орчинд хүчирхийллийг бууруулах жил болгон зарлахаар ажиллаж байна.

Архангайд хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн цэцэрлэгийн багш, мөн эрхлэгч нь хуурамч дипломтой нь нотлогдсон. Энэ асуудлыг БШУ-ы сайдын зөвлөлөөр хэлэлцээд боловсролын салбарт ажиллаж буй албан хаагчдын дипломын шалгалт явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ. Мэргэжлийн дипломтой, заах арга барил эзэмшсэн багш ажиллаж байгаа эсэхийг шалгах шаардлага үүссэн байна" гэлээ.