Юта Жазз эцсийн мөчид Клевлэнд Кавалерс багийг буулгаж авлаа

O.Admin
2021-12-06

NBA-ын талбайд дөрвөн тоглолт боллоо. Эхний тоглолт Клевлэнд Кавалерс талбайдаа Юта Жазз багтай тоглож эцсийн мөчид 108-109 харьцаагаар Жазз хожлоо. Улмаар 16 хожил, 7 хожигдолтой болж өрнөд бүсийн 3т бичигдэж байгаа бол Кавалерс 13 хожил, 11 хожигдоолтой болж дорнод бүсийн 7-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Донован Митчел 35 оноо, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Боян Богданович 16, сэлгээнээс Рүди Гэй 15 оноог авчээ. Эсрэг багаас Дариус Гарланд 35 оноо, 4 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жаррет Аллен 17 оноо, 10 самбар, сэлгээнээс Рики Рубой 15 оноог авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Кливленд Кавалерс 108 : 109 Юта Жазз

Торонто Репторс 102 : 90 Вашингтон Уйзардс

Атланта Хаукс 127 : 130 Шарлотт Хорнетс

Хьюстон Рокетс 118 : 108 Нью Орлеан Паликанс