ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

32 тонн шатахуун ачсан автомашиныг Дөрөлж нуураас татан гаргалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-08

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуур буюу аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км зайтай шатахуун ачсан автомашин живсэн.

Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан 26 алба хаагчид болон албаны бусад хүмүүс 4 өдөр ажиллаж мөсийг 100 метр гудамлаж, 5 метр өргөнтэй хөрөөдөж шатахуун ачсан автомашиныг амжилттай татан гаргалаа.

Нуурын мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байв. Гол мөрнүүдийн мөсний түвшин мал тууварлах, ачаа тээвэр хийх хүртэл хэмжээнд бэхжээгүй байгаа тул иргэд мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байх, бага насны хүүхдүүдийг гол нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.