ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: МАН-ын Удирдах зөвлөлд МАХН-аас дөрвөн хүн багтжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-12-09

МАН-ынхан гурван өдрийн хугацаанд XXX Их хурлаа хийж, намын даргынхаа албан тушаалыг жинхлэхээс гадна Ерөнхий нарийн бичгийн даргаа улираан томилох, мөн намын Нарийн бичгийн дарга нараа шинэчлэн томилохоос гадна Бага хурал, Намын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчлэн томилов.

Тухайлбал, намын Бага хурлын гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний зөвлөхүүд шинээр нэмэгдэж орсон бол өчигдөр Удирдах зөвлөлөө мөн л шинэчилжээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улираан томилсон. Харин Нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Ц.Чулуунзагд нарыг улираан томилсон бол МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулгад өгсөн нарийн бичгийн албан тушаалыг мөн хэвээр үлдээжээ. МАН-ын Удирдах зөвлөлд нийт 36 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах бөгөөд үүний 10 нь эмэгтэй байх бол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэгдсэн МАХН-ын гишүүдэд дөрвөн квот оногдсон байна. 

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг танилцуулъя. 

1.Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

2.Г.Занданшатар УИХ-ын дарга

3.Н.Энхбаатар МАН-ын Нарийн бичгийн дарга

4.Ц.Чулуунзагд МАН-ын Нарийн бичгийн дарга

5.Б.Тулга МАН-ын Нарийн бичгийн дарга

6.Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн

7.Д.Тогтохсүрэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга

8.Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга

9.Х.Булгантуяа УИХ-ын гишүүн

10.Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

11.Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн

12.Н.Учрал УИХ-ын гишүүн

13.С.Бямбацогт УИХ-ын гишүүн

14.Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн

15.Ж.Ганбаатар УИХ-ын гишүүн

16.С.Амарсайхан УИХ-ын гишүүн, Шадар сайд

17.Ц.Нямдорж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга

18.Н.Энхболд УИХ-ын гишүүн

19.Ц.Даваасүрэн УИХ-ын гишүүн

20.Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүн

21.Т.Аубакир УИХ-ын гишүүн

22.Ж.Батжаргал УИХ-ын гишүүн

23.Ц.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн

24.М.Оюунчимэг УИХ-ын гишүүн

25.Б.Баярсайхан УИХ-ын гишүүн

26.Б.Саранчимэг УИХ-ын гишүүн

27.Г.Амартүвшин УИХ-ын гишүүн

28.Э.Батшугар УИХ-ын гишүүн

29.Я.Содбаатар ЕТГ-ын дарга

30.А.Ариунзаяа ХНХ-ын сайд

31.Ч.Номин Соёлын сайд

32.Б.Баттөр ТВ-9 телевизийн захирал

33.О.Буяннэмэх Ерөнхийлөгчийн зөвлөх

34.Г.Золзаяа МАН-ын Бага хурлын гишүүн, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн асан 

35. Т.Оюунбилэг МАН-ын Бага хурлын гишүүн, Соёлын яамны ТНБД

36.Н.Уламбаяр Бага хурлын гишүүн, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Тамгын газрын дарга асан