ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Увс аймгийн иргэдийг орон сууцжуулах ажлыг ТОСК-тай хамтарч хийнэ

O.Admin
2021-12-09

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй “Аймагт бүрт 1,000 айлын орон сууц” төслийн хүрээнд орон нутагт хэрэгжих орон сууцны бүтээн байгуулалтын хүрээнд орон нутгуудтай хамтарч ажиллаж байгаа билээ.

Тэгвэл орон сууцны төсөл хөтөлбөр, хэтийн төлөвлөлт, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Увс аймгийн хөгжлийн төлөвлөгөө, Увс аймгийн ИТХ, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, холбогдох хууль тогтоомжид үндэслэн “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд нар хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд “ТОСК” ТӨХХК-ийн эзэмшлийн 5 байршил бүхий газар дээр Увс аймгийн иргэдэд зориулсан орон сууцны хороолол болон эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьж, ашиглалтад оруулах ажил дээр харилцан туслалцаж, хамтран ажиллахаар боллоо.