ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг чуулганы хуралдаанаар баталлаа

O.Admin
2021-12-23

Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкны 100 сая долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг хэрэгжүүлэхээр 2021.08.24 өдөр гарын үсэг зурсан. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа.

Гудамж замуудын цогц шинэчлэл

А. Коридор сэргээн засварлалт ба өөрчлөн зохион байгуулалт /Санхүүжилт: 22,180,000 доллар/

Нийт: 17,7км зам

Баянхошуу 5,6 км /4 эгнээ/

Өнөр хороолол 2,3 км /4 эгнээ/

Нарны зам 9,8км /4-6 эгнээ/

Тодруулга: Одоо байгаа автозамын зурваст явган хүний зам, автобусны давуу эрхтэй зорчих эгнээ, дугуйн змд илүү орон зай хуваарилахаар автозам, гудамжны орчинг өөрчилнө.

Б. Коридор өргөтгөл /Санхүүжилт: 44,000,000 доллар/

Нийт: 17,6 км

Нарны замын баруун өргөтгөл 6,9км /4 эгнээ/

Нарны замын зүүн өргөтгөл 4 км /4 эгнээ/

Шинэ босоо тэнхлэгийн коридор 6,7км /4-6 эгнээ/

Тодруулга: Энэ төрөлд хамаарах ажлын хүрээнд Улаанбаатар хотын, ялангуяа гэр хороолол дахь замын сүлжээний хамрах хүрээг өргөжүүлэхийн тулд гудамж, замын коридор барьж байгуулах ажил хийгдэнэ

Тээврийн ухаалаг системүүд /Санхүүжилт: 20,000,000 доллар/

А. Замын гэрлэн дохионы удирдлага, ашиглалтын компьютержсон систем ба түүний тоног төхөөрөмжийг багтаасан замын хөдөлгөөний удирдлагын төвлөрсөн системийг шинэчлэх

Авто зогсоолын удирдлагын ухаалаг систем /Санхүүжилт: 3,020,000 доллар/

Тоног төхөөрөмж суурилуулах, системд зориулсан програм хангамж хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, бүсчилсэн зогсоолын системийг нэвтрүүлэх замаар автозогсоолын удирдлагын ухаалаг системийг боловсруулж, ажиллуулах тоног төхөөрөмж

Нийтийн тээврийн системийн шинэчлэл /Санхүүжилт: 9,000,000 доллар/

А.Коридорт хийгдэх ажлууд

- Сонгогдсон коридоруудад автобусанд зориулсан эгнээ байгуулах

-Төслийн коридоруудын дагуу автобусны буудлуудыг сайжруулах

Б. Хотын нийтийн тээврийн хэмжээнд

-Нийтийн тээврийн удирдлагын систем, автобусны буудлыг шинэчлэх

Зам тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлагын институцийн чадавхыг бэхжүүлэх, зураг төсөл, ТЭЗҮ судалгааны ажил /Санхүүжилт: 10,000,000 доллар/

-Төслийн хүрээнд хийгдэх ажлуудын ТЭЗҮ, зураг төсөл, захиалагчийн хяналт

-Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагаа

-Салбарын стратегийн судалгаа, төлөвлөлт