ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээлээ

O.Admin
2021-12-28

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан зарлигийн дагуу цэргийн дээд цол хүртээх ёслол боллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Сүнрэвийн Ганбямба,
  • Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Жавзмаагийн Болдбаатар нар Бригадын генерал цол хүртлээ.