Даншигт барилдах бөхчүүдийг ирэх долоо хоногт бүртгэнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-29

“Даншиг-Хүрээ цам 2018” шашин, соёлын арга хэмжээ ирэх наймдугаар сарын 4, 5-нд Хүй долоон худагт болох билээ. 

Тус арга хэмжээний үеэр морь уралдуулж, бөх барилдуулдаг.  Энэ жилийн даншигт өмнөх шигээ 256 бөх барилдуулах юм байна. Барилдах бөхчүүдийг ирэх долоо хоногийн баасан гараг буюу наймдугаар сарын 3-нд 09.00—17.00 цагийн хооронд бүртгэх аж. Бүртгэлийг Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын заал /хучнаар Хоршоолол нийгэмлэгт/ хийх бөгөөд барилдах бөхчүүд иргэний үнэмлэх, 3х4 хэмжээтэй цээж зурагтай ирэх ёстой юм байна.