ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Жондари" хар салхи Японд хүрчээ

O.Admin
2018-07-29

"Жондари" гэх хүчтэй хар салхи өнөөдөр өглөө Японы Миэ мужид хүрчээ. Тус хар салхи саяхан үерийн гамшигт өртсөн Японы баруун хэсгийг чиглэж байгаа тул албаныхан оршин суугчдийг нүүлгэн шилжүүлж, заавар чиглэл өгч ажиллаж байгаа юм байна.

“Эн Эйч Кэй” агентлагийн мэдээлснээр 50 м/секундын хүчтэй хар салхи өнөөдөр өглөө 01:00 цагийн үед Миэ мужид хүрсэн байна. Мөн өнөөдөртөө гамшигт өртсөн бүсэд хүрнэ гэдгийг албаныхан онцолж байгаа аж.

Японы баруун бүс нутагт энэ сард урьд өмнө нь болж байгаагүй үер, хөрсний гулгалт болж, 220 орчим хүн нас барж, 4000 гаруй хүн хоргодох байранд амьдарч байгаа юм.