ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оросууд тэтгэврийн насыг нэмэхийг эсэргүүцэн жагсав

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-29

ОХУ-д тэтгэврийн насыг нэмэгдүүлэх Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал болжээ. Уг жагсаалыг Коммунист нам удирдан зохион байгуулсан байна. Жагсаалыг зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулсан ч, зөвхөн Москва хотод болсон жагсаалд л гэхэд 100 мянга орчим хүн оролцсон гэдгийг зохион байгуулагчид онцолжээ.

Жагсаалд оролцогчид “Бид тэтгэврийнхээ мөнгөөр амьдармаар байна. Тэтгэвэртээ гарч чадалгүй нас барахыг хүсэхгүй байна” гэх мэт үгсийг бичсэн лоозон барьж жагссан аж. ОХУ-д тэтгэвэрт гарах нас эмэгтэй 55, эрэгтэй 60 байдаг байна. Үүнийг ЗХУ задран унаснаас хойш нэг ч удаа өөрчилж байгаагүй аж. Харин энэ удаа тэтгэврийн насыг нэмэх хуулийн төсөлд эмэгтэй 63, эрэгтэй 65 наснаас тэтгэвэрт гарах болгон өөрчлөхөөр тусгажээ.