ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Индонезид 6.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-29

Индонезийн Ломбок аралд өнөөдөр өглөө 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Үүний улмаас одоогоор хамгийн багаар тооцоход 10 хүн нас барсан нь тогтоогдоод байгаа аж.

АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр газар хөдлөлт өнөөдөр өглөө 06:47 цагийн үед болсон бөгөөд гүн нь 7 км-т байжээ.

Ломбок арал нь Балигаас зүүн тийш 100 км-т оршдог бөгөөд аялал жуулчлалаараа алдартай аж. Индонезийн албаныхан Ломбок арлын зүүн хэсэгт нэг, хойд хэсэгт хоёр хүн нас барсан талаар мэдээлсэн ч, ямар шалтгааны улмаас нас барсан гэдгийг нь тодорхой мэдээлээгүй байна. Мөн 20 орчим хүн гэмтсэнээс гадна олон айлын гэр, сууц эвдэж, сүйджээ.