ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт Сэлэнгэ аймагт мөнгөн тусламж үзүүлжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-30

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр сар гаруй хугацаанд хоригдсоны эцэст суллагдсан УИХ-ын гишүүн асан С.Баярцогт үерийн гамшигт нэрвэгдсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд мөнгөн тусламж үзүүлжээ.

Тэрбээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа бусдад илт давуу байдал өгсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж, 74 хоног саатуулагдсан бөгөөд энэ хугацаанд 10 гаруй кг турсан гэдгийг өмгөөлөгч нь мэдээлж байсан удаатай.

Тэгвэл “Оффшор” гэх үг овог нь мэт дагадаг  экс гишүүн төрсөн нутагтаа гамшгийн улмаас учирсан хохирлыг сэргээн босгох ажилд гар бие оролцон, удирдлагуудтай нь уулзаж,  мөнгөн тусламж үзүүлж яваа аж.

Энэ талаарх мэдээлэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын албан ёсны фэйж хуудаст нийтлэгдсэн байв. Гэвч, тодорхойгүй шалтгааны улмаас тус нийтлэлийг төд удалгүй устгажээ.