ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЯПОН УЛС: Цунамигийн аюул холуур өнгөрч, онц байдлыг цуцалжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-01-16

Номхон далайн өмнөд хэсэгт орших арлын Тонга улсын нутаг дэвсгэрт байдаг галт уулын дэлбэрэлтээс үүссэн цунамигийн аюул Япон улсад аль муж хотод, хир хэмжээтэй байхыг урьдчилсан прогноз гаргаж, энэ дагуу яаралтай анхааруулга олон нийтэд зарлаж, гурван метр өндөр давалгаа үүсэх газар нутгийн хүмүүсийг хорогдох байранд шилжүүлж байгаа талаар гадны хэвлэлүүд бичиж байсан билээ. Тодруулбал, нийт найман мужийн 230 мянган хүнд хоргодох байранд орох шийдвэр, зөвлөмж өгөөд байсан.

Цагийн байдлаар гаргасан цунамигийн прогноз:

Иватэ муж-3м

Миэ мужийн эргэ дагуу -1м

Исэ / Микава Бэй-1м

Изү тэнгис-1м

Хоккайдогийн төв эрэг-1м

Хоккайдогийн зүүн эрэг-1м

Хоккайдогийн баруун эрэг-1м

Чиба муж Күжигүри / Сотобо-1м

Чиба муж Үчибо-1м

Вакаяма муж-1м

Дайто арлууд-1м

Амами арлууд / Токара арлууд-1м

Миякожима / Яэйама муж-1м

Мияги муж-1м

Миязаки муж-1м

Кай Огасавара-1м

Токүшима муж-1м

Айчи Сотокай-1м

Окинава -1м

Сагами булан / Миүра хойг-1м

Фүкүшима муж-1м

Танэгишима / Якүшима муж-1м

Ибараки муж-1м

Нагасаки муж Баруун-1м

Аомори Номхон далайн эрэг-1м

Аомори муж-1м

Шизүока-1м

Коичи муж-1м

Зүүн Кашима-1м

Баруун Кашима-1м гэсэн прогноз гаргаад байлаа. 

..Тэгвэл таван цагийн дараа шинэ прогноз гаргах үеэр энэ удаагийн цунамигийн аюул холуур өнгөрлөө гэдгийг Японы Цаг уурын агентлаг иргэдэд мэдэгдэж, орон даяар зарласан сэрэмжлүүлгийг цуцалж буйгаа мэдэгдсэн байна.