ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ: Вакцины бүрэн тунд хамрагдсан бол олон удаагийн зөвшөөрлийг хураамжгүй олгоно

O.Admin
2022-01-16

БНСУ-ын Засгийн газраас 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс харьяалал харгалзахгүйгээр вакцины бүрэн тунд хамрагдсан гадаадын бүх иргэдэд нэг жилийн хугацаатай хилээр дахин нэвтрэх олон удаагийн зөвшөөрлийг хураамжгүй олгохоор шийдвэрлэлээ.

БНСУ-ын хилээр гарахаас өмнө хилээр дахин нэвтрэх зөвшөөрлийг https://www.hikorea.go.kr/ цахим хаягаар эсвэл Гадаадын иргэн харьяатын газарт /Immigration office/ өөрийн биеэр очиж, зөвшөөрлийг урьдчилан авахыг зөвлөж байна.

Хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл авалгүйгээр БНСУ-ын хилээр гарсан тохиолдолд урт хугацааны виз дуусгавар болохыг анхаарна уу.

Хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл авахад дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

- Ковид-19 вакцины бүрэн тунд хамрагдсан бол вакцины гэрчилгээ, гадаад паспорт, гадаад иргэний үнэмлэх, дахин нэвтрэхэд мөрдөх санамж, зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан байх,

- Харин вакцины бүрэн тунд хамрагдаагүй тохиолдолд гадаад паспорт, гадаад иргэний үнэмлэх, дахин нэвтрэхэд мөрдөх санамж, зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан байх, хилээр дахин нэвтрэх зэрэг мэдүүлэг бөглөхөд 30,000 воны хураамж төлнө.

- Хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл авсан иргэд, БНСУ-ын хилээр гараад буцаж нэвтрэх тохиолдолд 72 цагийн дотор авсан ПГУ-ын сөрөг хариутай байх. (0-6 насны хүүхдээс ПГУ шаардахгүй) Шинжилгээний хариу аваагүй иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэхээс татгалзах үндэслэл болно.

- Мөн хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл авсан ч тухайн улсын хорио цээрийн дэглэм, журмын дагуу онгоцонд суухыг хязгаарлаж болно. (Урьдчилан сэргийлэх вакцины хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд нэмэлт тунд хамрагдсан байх гэх мэт)

- Дипломат /А-1/, Албан /А-2/, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу /А-3/ , Солонгос гаралтай гадаадын иргэн /F-4/ визтэй иргэд хилээр дахин нэвтрэх зөвшөөрлөөс чөлөөлөгдөнө.