ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мьянмарт 54 мянган хүн орох оронгүй боллоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-30

Мьянмарыг хар салхи дайран өнгөрсний улмаас усархаг бороо орж, үерийн гамшиг нүүрлэжээ. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас цэргийн гурван алба хаагч, нийт 10 хүн нас барж, 54 мянган хүн орох оронгүй болсон байна.

Улс даяар гамшгийн бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил өрнөж буй бөгөөд 160 орчим хоргодох байранд иргэдийг байршуулжээ.  Баго дахь хоргодох байранд амьдарч буй Минт Минт Тан “Үер болж л байдаг. Гэхдээ анх удаа л ийм аймшигтай үерийн гамшиг нүүрлэж байна. Энэ жилийнх миний үзсэн хамгийн  их хохирол учруулсан үер байлаа” гэж ярьжээ.