ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдэд хугацаа нь дууссан вакцин тарихыг завджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-30

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч хугацаа нь дууссан вакцин хүүхдэд тарихыг завдсан хэрэг гарчээ.

Уг хэргийн дагуу нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн ёсзүйн хэсгийн хороо хуралдаж, сахилгын шийтгэл ногдуулах саналыг Удирдлагын төвшинд хүргүүлсэн байна.

Улмаар Удирдлагын зөвлөлийн долдугаар сарын 09-ний өдрийн хурлаар тус сувилагчийн цалинг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн, ажилчидтайгаа ёс бус харьцдаг гэх үндэслэлээр мөн Өрхийн эмнэлгийн даргад ч дээрхтэй ижил сахилгын шийтгэл ногдуулсан байна.