ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрсөн эцэг нь зургаан настай хүүгээ хүчирхийлжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-30

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсаар байна. Хэдхэн сарын өмнө Замын-Үүд суманд ой найман сартай хүүг хүчирхийлсэн хэрэг гарч олныг цочроож байсан. Тэгвэл саяхан нийслэл хотод зургаан настай хүүгээ төрсөн эцэг нь хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан балмад хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг тодруулахад “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 32 настай этгээд нь төрсөн хүүгээ хүчирхийлсэн гэх гомдол долдугаар сарын 26-ны өдөр ирсэн. Үүний дагуу шалгалтын ажил явагдаж байгаа. Гомдол мэдээлэл ирсний даруйд гэмт этгээдийг саатуулсан. Он гарсаар хоёр дахь удаагаа эрэгтэй хүүхэд хүчирхийлсэн хэрэг бүртгэгдлээ” гэж мэдээлсэн юм.

Хуульд зааснаар энэ гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйл буюу Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах хэсэгт “Хохирогчийн зөвшөөрлөөр бэлгийн харьцаанд орох үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.