ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ногоон байгууламж сүйтгээд зугтсан жолооч хуурамч дугаартай байжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-31

Саарал өнгийн “Субару” маркийн автомашин явган хүний зам, ногоон байгууламж сүйтгээд зугтсан хэрэг гарсан. Тэгвэл уг жолооч нийтийн эзэмшлийн талбайг сүйтгээд зогсохгүй, тухайн өдөр хуурамч улсын дугаар зүүж хөдөлгөөнд оролцсон нь илэрчээ.

Б гэгч жолоочийн  автомашины улсын дугаар 6070 бөгөөд  долдугаар сарын 27-ний өдөр буюу баасан гаригт 0-ээр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдоггүй. Гэтэл  хуурамч улсын дугаар болох  0698 УНР буюу наймаар төгссөн улсын дугаартайгаар хөдөлгөөнд оролцсон байжээ.  

Хуурамч улсын дугаар ашиглан замын хөдөлгөөнд оролцсоноо тэрбээр тайлбарлахдаа “0698 УНР машины дугаар байрны хажуу талын авто гараашид хэд хоног байхыг харсан. Тухайн өдөр хамт олноороо зугаалгад явах байсан ч миний машины дугаар хөдөлгөөнд оролцохгүй учир 0698 УНР дугаараар хөдөлгөөнд оролцсон.Улсын дугаарыг зүүж  ганцхан  өдөр л хөдөлгөөнд оролцсон” гэжээ.

Түүний  гаргасан зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуульд зааснаар  гурван сар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж 50.000 төгрөгөөр торгох арга хэмжээг авахуулах болж байгаа аж. 

Замын цагдаагийн алба зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Хяналт шалгалтаар гудамж, замд урсгал сөрж хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасч байна. Мөн 50.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ тооцож, газар дээр нь жолоочийн эрхийг түдгэлзүүлж байгаа аж.