ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БЗД-ийн Тамгын газрын дарга өрөөндөө хутгалуулжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-31

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин  албан өрөөндөө бусдад хутгалуулжээ.

Түүнийг хэн хутгалсан, биеийн байдал нь ямар байгаа талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дөнгөж сая түүнийг яаралтай тусламж үзүүлэхээр эмнэлэгт хүргэсэн аж. Мөн Цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж, хэргийн газрыг хамгаалалтад авсан байна.

Тамгын газрын дарга Б.Амартүвшин нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, Засаг даргад туслах шинжилгээ хийх, үнэлж дүгнэх бодлогын удирдамжаар хангах, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зэрэг ажлыг хариуцдаг аж.