ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гэр бүлээрээ амиа хорложээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-31

Энэтхэгийн зүүн этгээдийн Жхарханд мужийн Ранчи гэх хотод гэр бүлийн долоон хүн нэг дор гэртээ амиа хорлосон хэрэг гарчээ. Тэдгээр хүмүүсийн хоёр нь нярай хүүхэд байсан гэнэ.

Орон нутгийн цагдаагийн газар уг хэргийг гэр бүлээрээ амиа хорлосон хэмээн үзэж байгаа аж. Учир нь тэдгээр иргэдийн цогцост  гадны хүчирхийлэлд өртсөн ямар нэг ул мөр байхгүй, мөн гэр рүү нь хөндлөнгийн хүн орсон гэх нотлох баримт олдоогүй байна. Харин санхүүгийн хүнд асуудалтай тулгарч, эцэст нь амиа хорлох сонголт хийхэд хүрсэн гэх утга бүхий гэрээслэл олджээ.

Талийгаачдын хоёр нь бусдыгаа амиа хорлоход нь тусалж, дараа нь өөрсдийнхөө амийг бүрэлгэсэн гэж албаныхан үзэж байна. Энэтхэгт энэ сард гэр бүлийн 11 хүн нэг дор амиа хорлосон хэрэг мөн гарч байсан юм.