ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Согтуу нисгэгч онгоцоо 10 цаг саатуулжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-31

Балбаас Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот руу нислэг үйлдэх гэж байсан онгоцны нисгэгч согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн нь тогтоогдож, тус нислэг 10 гаруй цагаар саатжээ.

Согтуу нисгэгч АНЭУ-ын “ФлайДубай” иргэний агаарын тээврийн компанид харьяалагддаг бөгөөд энэ сарын 29-ний өдрийн өглөө төлөвлөгдсөн нислэгээс нэг цагийн өмнө согтуу байж таарчээ. Тиймээс өөр нисгэгч авчрах зэрэг үйл ажиллагааны улмаас онгоц нь цагаасаа 10 цагаар хоцорч, 154 зорчигч хохирсон аж. Тухайн нисгэгч аль улсын иргэн болох нь тодорхойгүй байна.