ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЗДТГ-ын даргыг хутгалсан этгээд сэтгэцийн өвчтэй байжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-31

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшинг албан өрөөнд нь хутгалсан хэрэг өнөөдөр өглөө 10:00 цагийн үед гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл уг хэргийн талаар дөнгөж сая ЦЕГ-аас мэдээлэл өглөө. Тодруулбал,  “БЗД дотор хүн хутгалууллаа гэсэн дуудлага ирсний дагуу БЗД-ийн нэгдүгээр хэлстийн жижүүрийн бүрэлдэхүүн хяналт шалгалт хийж ажиллалаа. Ингэхэд тус дүүргийн Тамгын газрын дарга ажилтай А-г мөн дүүргийн харьяат иргэн 64 настай И хутгалсан нь тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” хэмээн мэдээллээ.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр биед халдсан этгээд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  хурцын тасагт эмчлүүлдэг нэгэн байсан бөгөөд туслахыг нь цохиж асуудал үүсгэхэд төрийн байгууллагад ингэж болохгүй гэдгийг сануулсан Б.Амартүвшинг хутгалж гэмтээсэн байна.